Салхитын мөнгөний ордыг ТӨР-д хураан авлаа...
Монгол Улсын Засгийн Газар хятад эзэнтэй, татвараа нуун дарагдуулсан компанийн эзэмшиж байсан ордыг ТӨР-д хураан авлаа... Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай алба, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа. Тус аймгийн Гурван сайхан суманд олгогдсон алт мөнгөний Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг ийнхүү цуцалж байна. Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 гаруй сая төгрөгийн татвар нууж, худал мэдүүлсэн, лицензээ шилжүүлэхдээ 30 хувийн татвар улсад тушаагаагүй гэнэ. Татварын байгууллагын тавьсан 930.668.417.21 төгрөгийн актыг Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15-н хоногийн дотор шилжүүлэхийг "Жи Пи Эф" ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан ч биелүүлээгүй. Улмаар Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны 7 сард сарын 27-ны өдөр "Жи Пи Эф" ХХК-ийг "Си Си Эм экс" ХХК-д 800 мянган доллараар худалдсан үйлдэлдээ үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй байна. Мөнгөний 770 мянган тонн батлагдсан нөөцтэй тус орд алт газрын ховор метальтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. 200-аад метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухсан байхад ийнхүү зогсоолоо.
Название:
Салхитын мөнгөний ордыг ТӨР-д хураан авлаа...
Категория:
Разное